Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
УСНЫ ЧАНАРЫН 2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ
Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны чанарт БОНХАЖСайдын А/02 дугаар тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу 6 дугаар сард Хэрлэн гол /дээд болон доод цэг/, Онон гол /Биндэр сум/, Онон гол /Дадал сум/, Эг болон Барх гол /Батширээт сум/, Хурх гол / Өмнөдэлгэр сум/ , Балж гол /Дадал сум/, Улз гол /Норовлин сум/ гэсэн хяналт шинжилгээний цэгээс нийт 9 дээж авч MNS 4586-98 стандартын дагуу18-21төрлийн /биохимийн хэрэгцээт хүчил төрөгч (Бхх5), жинлэгдэх бодис(ж/б), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), аммони (NH4), фосфор (P), фтор (F), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), EC, магни(Mg), хлор (Cl), төмөр (Fe),кальци (Ca), хатуулаг, сульфат (SO4), ууссан хүчилтөрөгч (O2), (цаашид дээрх үзүүлэлтүүдийг товчилсон нэрээр тэмдэглэнэ) /үзүүлэлтээр шинжилгээ хийн усан дахь бохирдуулах бодисын агууламжийг тодорхойлсон.
ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН
БАЙРШИЛЫН ЗУРАГ
Ус бохирдуулах бодисын агууламж
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л
|
||||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
NО3 |
Cl |
Fe |
||
1 |
Өндөрхаан дээд |
8.37 |
2.8 |
2.02 |
0.19 |
0.011 |
0.042 |
0.26 |
0.6 |
0.23 |
2 |
Өндөрхаан доод |
8.83 |
2.6 |
4.65 |
0.21 |
0.012 |
0.047 |
0.18 |
1.8 |
0.30 |
3 |
Онон-Биндэр |
- |
- |
2.64 |
0.04 |
0.001 |
0.000 |
0.07 |
1.2 |
0.03 |
4 |
Барх-Батширээт |
- |
- |
3.10 |
0.04 |
0.001 |
0.003 |
0.03 |
0.6 |
0.04 |
5 |
Балж-Дадал |
- |
- |
2.17 |
0.09 |
0.001 |
0.003 |
0.10 |
0.6 |
0.04 |
6 |
Эг-Батширээт |
- |
- |
2.02 |
0.02 |
0.002 |
0.005 |
0.06 |
1.8 |
0.04 |
7 |
Хурх-Хэнтий |
- |
- |
2.48 |
0.13 |
0.009 |
0.010 |
0.33 |
0.6 |
0.32 |
8 |
Онон-Дадал |
- |
- |
2.64 |
0.03 |
0.001 |
0.003 |
0.06 |
0.6 |
0.03 |
9 |
Улз-Норовлин |
- |
- |
12.09 |
0.38 |
0.004 |
0.013 |
0.22 |
0.6 |
0.21 |
|
MNS 4586-98 |
6-аас багагүй |
3 |
10 |
0,5 |
0,02 |
0,1 |
9,0 |
300 |
- |
Хэрлэн гол: Хэрлэн голоос авсан дээжний шинжилгээний үр дүнгээс харахад О2 нь 8.37мг/л, Бхх5 нь 2.8мг/л харин доод цэгт О2 нь 8.83мг/л, Бхх5 нь 2.6мг/л байна. Бусад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн хэмжээнд байсан байна.
Онон гол, Барх гол, Балж гол, Эгийн гол, Хурх голуудын ус бохирдуулах бодисын агууламж хэвийн хэмжээнд байсан байна.
Улз гол: Улз голын усны чанарыг тодорхойлоход ПИЧ 12,09 стандартаас давсан байна. Харин бусад ус бохирдуулах бодисын агууламж хэвийн хэмжээнд байсан байна.
2018-07-06